Амласан ёсоор iPhone Operating System 3.0 тухай дэлгэрэнгүй мэдээлэл оруулахаар шийдлээ. Би сонсоод нээх их баярлаагүй ч, Apple SDK (Software Development Kit) маш илүү хүчин чадалтайгаар бидэнд хүрж байгаад нь баярласан гэж жигтэйхэн. Үүнтэй холбогдуулаад AppStore-д оруулах гэж байсан хэдэн зүйлээ хойш нь татлаа.
3.0 том том өөрчлөлтүүд:
Copy n' Paste (Cydia дээр Clippy гээд байгаа)
Apple SDK маш чанартайгаар
MMS-ing зураг болон video бичлэг мэссэж ашиглан илгээх (Cydia дээр SwirlyMMS гээд байгаа)
Better Searching (Cydia дээр QuickGold гээд байгаа)
Landscape SMS-ing and eMails утасаа хэвтээгээр нь ашиглан мэссэж болон захиа бичих
Push Notifications буюу Apple-ийн 2 жилийн өмнөх амлалт
Дараагийн iPhone дээр BackGrounding орж ирнэ л гэж байдаж байя даа. 2G, 3G угаасаа пянг нь дийлэхгүй
Мөн Apple энэ Press Conference дээрээ маш олон юм нууцалсан ч өдөр болгон нэмэгдэж буй iPhone Hackers болон Cracker баачка нар хамаг зүйлийг нь али хэзээний онгойлгочихсон, шинэ шинэ зүйл дор бүрнээ нэмэж байгаа гэнэ шүү. Тэдний хэлж буй хэдэн зүйлсээс хальт дурьдахад:
Bluetooth, USB Tethering: Утаснийхаа internet-г ашиглан сүлжээнд холбогдох
3.1 3.2 3.3: iPhone 3.0 гарахдаа 3.0 хэвээрээ гарахгүй нь тодорхой болсон iPhone2,1_3.3!
Dev-Team 3.0-г Jailbreak хийх бүрэн боломжтой гэж баталцан байгаа.
Энэ бүхэнийг нээх их нуршихгүйгээр зурагнууд харцгаая даа
Apple Company хэтэрхий бардам ба хэтэрхий даруухан. Өнөөдөр утас хийдэг дээгүүрх компануудийг Apple-тай харьцуулж үзэе. Blackberry, Nokia, Motorola, LG, Samsung... маш олон. Шинэ утас гаргах тоолонд нь миний нүүр улайдаг. Гаднах загвараа л сольсоноос биш дотор нь нэмэгдсэн юм даан ч байдаггүй. Нөгөө л нэг болхи Nokia, нөгөө л нэг нимгэн Motorola, нөгөө л шатар нүүлгэхээс цааш хэтэрдэггүй Blackberry... Одоо бүр бүгдээрээ Apple SDK шиг юм зохиочихсон хүн болгонд үнэгүй таталт өгч байна. Заримдаа доогломоор ч юм шиг. Мөн хальт хэлэхэд би өөрөө таны хамгын сайн гэж боддог утас болгоныг хэрэглэж үзсэн учир хэлж байгаа юм шүү. Apple шинэ эд гаргахаасаа өмнө хэзээ ч дуулиан гаргадаггүй. Тэдний зорилго нь Хамгын Чанар Сайтайгаар Хэрэгтэй Хүнд нь Түгээх. iPhone 3G гарахаас өмнө би лав ямар ч реклам сурталчилгаа үнэхээрийн хараагүй. AT&T хүртэл ачаалалаасаа айгаад зарлаагүй. Гэтэл эхний гарсан өдөрөөс хойш хэд хэдэн компань өөрсдийн дотоод хуулийг солиход хүрчээ. AT&T ачаалалаа дийлэхгүйгээс болж интэрнэтээр хүртэл утасаа худалдаж аваад Activate хийдэг боломжийг бүрдүүлжээ. Харин өнөөдрийг хүртэл нэгэн том Surprise нуугдсаар иржээ. NVidia компань компютерийн график кард хийдэг хамгийн том компань. Apple Press Conference дээр өөрсдийн хамгийн сүүлийн эдийг танилцуулсан бөгөөд Apple компантай хамтрана гэдгээ мөн зарлажээ. Нэг ширхэг нь одоогоор 800$ үнэлэгдэж бй бөгөөд маш авсаархан, утас байтугай Need For Speed Undercover-г компютер дээр тань ямарч саадгүйгээр тоглуулах чадалтай эд гэнэ. Даан ч бүгд зөвхөн iPhone-д гэнээ. Мөн iPhone hacker-н мэдэх хамгийн энгийн томёоо нь 2G-1.1_2.2_5.5.7 3G-1.2_2.2 гэх мэтчилэн. Бүгд адилхан 1.x_2.2 гэдэг нь Apple 3G iPhone-оо нээх их том зүйл гэж бодоогүй гэсэн үг. Гэтэл нэгэн нууц байсан зүйл нь азаартжээ. Энэ нь 2.x_x.x буюу WOW!
Дээрх бичлэг iPhone дээрх Need For Speed Undercover бөгөөд NVidia Graphic Card гүйгээр.
Мөн Apple 6 сарын өмнөх Press Conference дээрээ нэгэн зүйл дурьдсан ба, өгүүлэх нь:
Apple: Дараагын iPhone бид шийдээгүй байгаа. Том том санаанууд байгаа ч цөөхнөөр гаргана. Өглөө та 6 цагт босоод 6:20 гэхэд ажилдаа явдаг бол coffee ч хийх завгүй байна гэсэн үг. Тиймээс таны утас өглөө 5:45 гэхэд coffee бэлэн байлгахаар ухаан нь хөгжинө.
Сурвалжлагч: Яагаад 5.45 гэж?
Apple: Coffee үнэрлэж босвол дээр бишүү? Та тохируулгаа хөнгөхөөн сольж болно.
iPhone-д нийт 128MB Memory Share байдаг буюу бусад утаснуудад ахадсан, зарим үйлдвэр бүр өөрсдөө байдаг үгүйг ч мэддэггүй. Үүнийгээ бас хэд дахин сайжруулах хэрэг гарна. Ингээд дараагын iPhone таны амьдралын Robot хань байх нь дээ!